Монгол Улсад цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
2022 онд 1065 ширхэг байсан импорт 2025 онд 12693 ширхэгт хүрч, 3 жилийн хугацаанд 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. Үнийн дүн мөн 1.47 сая ам.доллараас 4.74 сая ам.доллар болж нэмэгджээ.
Тухайлбал,
- 2022 онд 1065 ширхэг, 1.47 сая ам.доллар
- 2023 онд 4625 ширхэг, 2.52 сая ам.доллар
- 2024 онд 7795 ширхэг, 3.38 сая ам.доллар
- 2025 онд 12693 ширхэг, 4.74 сая ам.доллар
Тэгвэл цахилгаан моторт дугуй, мопед, суррон, скүүтертэй холбоотой осол гэмтлийн тоо сүүлийн гурван жилд 3 дахин нэмэгдсэн гэдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Тодруулбал,
- 2022 онд - 50,
- 2023 онд - 305,
- 2024 онд - 532,
- 2025 онд 2820 хүн гэмтэж бэртсэн байна.