Өмнөх оны дөрөвдүгээр улиралд МАН 310 сая, АН 204 саяын хандив цуглуулжээ

Өмнөх оны дөрөвдүгээр улиралд МАН 310 сая, АН 204 саяын хандив цуглуулжээ

Улс төрийн намын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт нам иргэн, хуулийн этгээдээс хүлээн авсан хандивын мэдээллээ өөрийн цахим хуудсандаа хайлт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал тутам байршуулж, Сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр хуульчилсан байдаг.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 2025 оны дөрөвдүгээр улирлын хандивын тайлангаа 29 нам Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн бөгөөд үүнээс 14 нам хандив хүлээн авч, 15 нам хандив аваагүй гэж тайлагнасан байна. Хамгийн их хандивыг МАН 310 сая, АН 204 сая төгрөг цуглуулжээ.