Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлуудын мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр (2026.03.10) Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг болон Зуунмод хотод цахилгаан хязгаарлах аж.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10, ,11, 28-р хороодод 11:00-17:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлана. Мөн Баянзүрх дүүргийн 20-р хороо буюу УСУГ-ын худгууд орчимд 11:00-17:00 цагт цахилгаан таслах бол Зуунмод сумын 11, 12, 23, 29, 30, 33, 34-р байр орчимд 09:00-19:00 цагийн хооронд тус тус цахилгаан хязгаарлах хуваарьтай байна.
