Эмэгтэйчүүдийг дүрсэлсэн Монголын хадны зургийн үзэсгэлэн гарна

Эмэгтэйчүүдийг дүрсэлсэн Монголын хадны зургийн үзэсгэлэн гарна

Жил бүр “БҮСГҮЙЧҮҮДИЙН ДҮР ДҮРСЛЭХ УРЛАГТ” үзэсгэлэнг 2001 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн үзэсгэлэнг найруулагч, Сэмүүн студийн захирал Б.Баяр, уран бүтээлч Х.Бөхтулга, археологич Т.Идэрхангай нартай хамтран Хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэл "Алтайн Венера" үзэсгэлэнг 2026 оны 3-р сарын 5-12-ны хооронд зохион байгуулж үзэгчдэдээ толилуулах аж. 

Монголын хадны зургийн урлаг нь Төв Азийн нүүдэлчдийн байгальтай шүтэлцсэн амьдралын хэв маягийг илэрхийлсэн өвөрмөц онцлогтой. Тухайлбал, Бага Ойгорын хадны зураг, Цагаан Салаагийн хадны зураг зэрэг дурсгалт газруудад эмэгтэйчүүдийг ан ав, нүүдэл суудал, зан үйлийн хүрээнд дүрсэлсэн нь элбэг. Тэдгээрийн дотроос эмэгтэй хүний дүрслэл онцгой байр суурь эзэлдэг нь нүүдэлчдийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг, бэлгэдлийн утга агуулгатай нягт холбоотой юм. Эмэгтэй хүнийг зөвхөн гэр ахуйн хүрээнд бус, нийгмийн идэвхтэй гишүүн, анчин, морьтон, зан үйлийн оролцогч байдлаар дүрсэлсэн нь эртний нүүдэлчдийн нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь, оролцоо чухал байсныг харуулдаг. ХАДНЫ ЗУРАГ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮРСЛЭЛ “АЛТАЙН ВЕНЕРА” үзэсгэлэнд Б.Баярын хадны зургийн цуглуулгаас эмэгтэй хүний дүрслэл бүхий 40 орчим гэрэл зураг, уран бүтээлч Х.Бөхтулгын хадны зургаас сэдэвлэн бүтээсэн AI-ийн видео бүтээлийг толилуулна.