Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дуусжээ

Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дуусжээ

Яармаг, Арцат–Хархорин, Өнөр хороолол чиглэлийн Дүүжин замын тээвэр төслийн хүрээнд төлөвлөсөн нийт 19 тулгуур баганы угсралтын ажил бүрэн дууслаа.

Тус төсөл нь 4.2 км урт шугамтай, 6.5–42 метрийн өндөртэй тулгуур багануудтайгаар төлөвлөгдсөн. Ийнхүү төслийн үндсэн суурь бүтцийг бүрэн угсарснаар барилга угсралтын ажил 61.7 хувийн гүйцэтгэлд хүрээд байна.

Тулгуур багануудыг бүрэн угсарснаар төслийн дараагийн шат болох ган татлага буюу тросс татах болон тээврийн системийн үндсэн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдэж байгаа аж. Тус чиглэлд ашиглах 112 тонн жинтэй ган татлагыг 19 тулгуур баганын дээгүүр агаараар сүвлэн татаж суурилуулах бөгөөд уг ажлыг хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.