Бөхчүүд цолны эрэмбээр ном хандивлаж, захын сургуулиудын номын санг тохижуулна

Бөхчүүд цолны эрэмбээр ном хандивлаж, захын сургуулиудын номын санг тохижуулна

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2026 оныг “Бөхчүүдийн соён гэгээрэл, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан цуврал арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын захын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудыг тохижуулах, номын хүртээмжийг нэмэгдүүлэх аяныг бөхчүүдийн оролцоотой хэрэгжүүлэхээр болжээ. Аяны хүрээнд бөхчүүд цолны эрэмбээр дараах тооны ном хандивлах юм. Үүнд:

  • Улсын аварга цолтон 10 ба түүнээс дээш ном

  • Улсын арслан 9 ба түүнээс дээш ном

  • Улсын гарди 8 ном

  • Улсын заан 7 ном

  • Улсын харцага 6 ном

  • Улсын начин 5 ном

  • Аймгийн цолтон 3 ба түүнээс дээш ном

  • Сумын цолтон 1 ба түүнээс дээш ном

Хандивлах ном нь цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан буддаг ном, сургалтын болон уран зохиол, танин мэдэхүйн чиглэлийн бүтээл байх шаардлагатайг зохион байгуулагчид онцолжээ. Уг санаачилга нь бөхчүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхэд, багачуудын боловсрол, ном унших соёлыг дэмжих зорилготой юм.