Улаанбаатар хотод өнөөдөр зөөлөн цасан шуургатай байна. Цас 23:00 цаг хүртэл үргэлжлэн орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Мөн өнөөдөр ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээлээд байгаа юм.