Саяхан /2026.03.02/ Израилийн Батлан хамгаалах хүчин Иранаас Израилийн чиглэлд пуужин харвасныг илрүүлсэн талаар мэдэгдэл гаргажээ.
Израилийн Иргэний хамгаалалтын командлал холбогдох бүс нутгийн иргэдийн гар утсанд "урьдчилан сэргийлэх заавар" илгээж, хамгаалалтын байр, хоргодох газар руу орж, дараагийн мэдэгдэл хүртэл тэндээ байхыг анхааруулсан байна.
Харин 10 орчим минутын дараа Израилийн Батлан хамгаалах хүчин дахин мэдэгдэл гаргаж, орон даяарх иргэдийг “хамгаалалтын байраас гарахыг зөвшөөрч байна” хэмээн мэдэгдсэн ч “ойр орчимд нь бэлэн байдалтай байх”-ыг зөвлөжээ. Өчигдөр /2026.03.01/ Ираны пуужин Израилийн Бейт Шемеш хотод туссаны улмаас дор хаяж есөн хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан байна. Энэ нь дайн эхэлснээс хойших Израиль дахь хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага болжээ.
Эх сурвалж: BBC