Зарим аймагт хурдан морины уралдаан болон морины ажил зохион байгуулсантай холбоотой асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комиссоос хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Энэ хэвлэлийн бага хурлын үеэр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэсгийн дарга Г.Ууганбаатар “Сар шинийн өмнө Хөвсгөл аймгийн Галт суманд унаач хүүхэд амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон. Цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын ажиллагаа нь үргэлжлээд явагдаж байна. 2014-2024 оны хугацаанд “Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар”-ын мэдээлснээр 46 хүүхэд хурдан морь унаж байхдаа мориноос унаж нас барсан. Үүнээс хориглосон хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд 22 унаач хүүхэд эндсэн байна. Мөн энэ хугацаанд 52 хүүхэд мориноос унаж гэмтлийн зэрэг тогтоолгосон. Үүн дээр нэмээд хурдан мориноос унаж хөнгөн гэмтэл буюу тархи доргих, биеийн аль нэг хэсгээ хайрах, зулгаралт, шалбаралт зэрэг гэмтэл авсан хэдэн хүүхэд байгааг мэдэх боломжгүй байна. Хурдан морийг хүүхэд унаж холын зайнд уралдах нь бидний ондоошил мөн хэдий ч хүүхдийн амь насыг эрсдэлд оруулж бид үүнийг хадгалж болохгүй. Уяач, унаач олноор суурьшдаг Улаанбаатар хотын Өлзийт хороолол, Сүхбаатар аймгийн Онгон Төв аймгийн Сэргэлэн сум зэрэг газруудад хурдан морины уралдаан, үсэргээн тасрахгүй байгаа. Эдгээр орон нутгийн Засаг дарга нарт бид шаардлага хүргүүлсэн. Бидний олж мэдсэнээр энэ сум, нутагт хориглосон хугацаанд хурдан морины уралдаан тогтмол болж байна” гэлээ.
ВИДЕО: