Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан цаазат Булган ууланд нутагшиж байгаа янгируудад биотехникийн арга хэмжээг хамтран хэрэгжүүлжээ.
Архангай аймгийн Булган ууланд сэргээн нутагшуулсан Сибирийн янгирын тоо тогтмол өсч байна. 2023 оноос эхлэн Булган уулын дархан цаазат газарт янгир сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд жил бүр шинэ толгойд нэмж оруулж байна. Тухайлбал, 2023 онд 11 толгой, 2024 онд 16 толгой, 2025 онд 21 толгойг нэмж нутагшуулсан. Ингэснээр тус бүс нутагт нийт 70 гаруй янгир Булган ууланд сэргээн нутагшуулсан гэх тоо баримт бий.