Өнгөрөгч сард найман улсын нийт 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ

Өнгөрөгч сард найман улсын нийт 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны нэгдүгээр сард 8 улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа.

Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистан 4, Непал 4, ОХУ-ын 2, Филиппин 2, Киргиз 2, Азербайжан нэг иргэн байна. Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хил дээрээс буцаагджээ.