ТОДРУУЛГА: Буйр нуурт шумбалт хийж эхний иргэний цогцсыг гаргасан бөгөөд дараагийнхыг гаргахаар ажиллаж байна

ТОДРУУЛГА: Буйр нуурт шумбалт хийж эхний иргэний цогцсыг гаргасан бөгөөд дараагийнхыг гаргахаар ажиллаж байна

Дорнод аймгийн Буйр нуурт автомашинтай явж байсан зургаан хүн мөсөнд цөмөрч, дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан билээ.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2026 оны хоёрдугаар сарын 25-ны өглөө Буйр нуурын цөмөрсөн хэсэгт тандалт хийж, эрлийн ажиллагааг түр зогсоосон юм. Учир нь тухайн үед Дорнод аймаг Буйр нуур орчим цасан шуурга шуурч, салхины хүч 15–24 м/с хүрсэн нь цаг уурын давшгүй хүчинд тооцогдож, эрлийн ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түр зогсоогоод байсан билээ. Улмаар мөн өдөр аврах ажиллагааг үргэлжлүүлсэн ч цаг агаарын үзэгдлээс болж, нуур луу шумбалт хийх, дрон явуулах зэрэг боломжгүй байсан юм.

Тэгвэл өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр цасан шуурга зогсож, Буйр нуурт осолдсон 1-34 насны дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Алба хаагчид өнөөдөр өглөө 08:00 цагт усны дроны тусламжтайгаар нуурын гүн рүү дахин шалгалт хийжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 10:45 цагт нуурын гүн рүү  шумбалт хийж, эхний цогцсыг гаргасан байна. Мөн тус автомашинд эхнэр нь байгааг алба хаагчид тогтоосон бөгөөд хоёр дахь шумбалтаа хийх гэж байна. Харин автомашиныг Буйр нуурын мөс бүрэн хайлахаар гаргаж авах талаар эх сурвалжууд мэдээллээ.