Дорнод аймагт малдаа яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг авран хамгаалжээ

Дорнод аймагт малдаа яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг авран хамгаалжээ

Дорнод аймагт хүчтэй цасан шуурга олон хоног үргэлжилж, нөхцөл байдал хүнд байгаа талаар Онцгой байдлын газраас мэдээлж буй. Өнгөрсөн хоногт гэхэд цасан суусан таван иргэнийг амжилттай авран хамгаалсан байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаат багийн “Цагаан хонхор” гэдэг газарт 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 17:30 цагт автомашинтай иргэд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 01:30 цагт иржээ. Тус сумын мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:50 цагт “Land Cruiser Prado-150” загварын автомашинтай иргэн Х (34 настай, эрэгтэй), М (32 настай, эмэгтэй) нар болон “Land Cruiser-200” загварын суудлын автомашинтай иргэн Х (37 настай, эрэгтэй), А (3 настай, эрэгтэй) нар тус багийн “Хоргой” гэдэг газраас малаа хоргоож байхад эсэн мэнд олсон байна.

Мөн Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалан багийн “Мангирт” гэдэг газарт хоёр иргэн автомашинаар зорчиж явсан бөгөөд нэг нь архи уусан тул автомашинаасаа бууж, явган явж сураггүй болсон тухай дуудлага 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 09:20 цагт иржээ. Онцгой байдлын газрын алба хаагчид очиж, цасанд суусан иргэн Т-ын “Insight” загварын автомашиныг татан гаргаж, иргэн Г (45 настай, эрэгтэй)-ыг “Хутаг-Уул” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө