ТОДРУУЛГА: Буйр нуурт живсэн дөрвөн хүн зургаан метр гүнд байгааг тогтоосон ч хүчтэй цасан шуурганаас болж эрлийг түр зогсоожээ

ТОДРУУЛГА: Буйр нуурт живсэн дөрвөн хүн зургаан метр гүнд байгааг тогтоосон ч хүчтэй цасан шуурганаас болж эрлийг түр зогсоожээ

Дорнод аймгийн Буйр нууранд автомашинтайгаа явж байсан зургаан хүн мөсөнд цөмөрч, дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр гарлаа.

Эх сурвалжийн мэдээллээр, живсэн дөрвөн хүн нь нэг гэр бүлийнхэн байсан бөгөөд бага насны гурван хүүхэдтэйгээ зорчиж явсан байжээ. Харин хоёр зорчигч эсэн мэнд гарсан байна.

Холбогдох албаны мэдээллээр, тус дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 14:00 цагт ирж, ослын газар мөн өдрийн 23:30 цагт очсон бөгөөд 2026 оны хоёрдугаар сарын 25-ны өглөө Буйр нуурын цөмөрсөн хэсэгт тандалт хийжээ. Тандалтын үр дүнд осолдсон автомашин ойролцоогоор зургаан метрийн гүнд живсэн нь тогтоогдсон байна. Гэсэн хэдий ч Дорнод аймагт цасан шуурганы үед салхины хүч 15–24 м/с хүрсэн нь цаг уурын давшгүй хүчинд тооцогдож, эрлийн ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түр зогсоогоод байгаа аж. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.