Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Хэлэлцээр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Итали улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр)
- Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө)
- Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүс байгуулах тухай Засгийн газрын 2025 оны 157 дугаар тогтоол)
- Хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
- Бусад асуудал