Буйр нуурын мөс цөмөрсний улмаас дөрвөн хүн живсэн харамсалтай хэрэг өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагийн орчимд гарсан байна. Тухайн автомашинд нийт зургаан хүн зорчиж явсанаас хоёр нь эсэн мэнд гарч, дөрвөн хүн живсэн гэх мэдээлэл байна.
Энэ талаар Дорнод аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, "Энэ хэрэг явдал болсон нь үнэн. Одоогийн байдлаар онцгой байдлын газрын ажилчид газар дээр нь шуурхай ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбарыг өглөө. Иймд иргэдийг гол, нуурын мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулж байна.