МУАЖ Э.Амартүвшинг Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Оддын одон”-гоор шагнаж, офицер цол олгоно

МУАЖ Э.Амартүвшинг Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Оддын одон”-гоор шагнаж, офицер цол олгоно

Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшинг Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Оддын одон”-гоор шагнаж, офицер цол олгохоор болоод байсан. 

Энэхүү “Ordine della stella d'Italia” төрийн шагнал Оддын одон, офицер цол нь Итали Улсын нэр хүндтэй шагнал бөгөөд Итали болон бусад орны хоорондын найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гавьяа байгуулсан иргэдийг шагнах зорилгоор 2011 онд олгож эхэлсэн байдаг.