УИХ-ын гишүүн Ө.Шижир Шадар сайд Т.Доржханд, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцохыг шаардсан шаардлагын хариугаа Ерөнхий сайдаас нэхжээ

УИХ-ын гишүүн Ө.Шижир Шадар сайд Т.Доржханд, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцохыг шаардсан шаардлагын хариугаа Ерөнхий сайдаас нэхжээ

УИХ-ын гишүүн Ө.Шижир өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр /2026.01.22/  Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлсэн. 

Тэрбээр уг шаардлагадаа "Цахилгааны үнэ нэмсэн ч тогны хязгаарлалтанд орсон хэвээр байна. Үнэ нэмснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 30 хувь нэмэгдэж иргэд, хөдөлмөрчин олны нуруун дээр дарамт ирсэн. Засгийн газар нь өөрөө уриалж цахилгаанаар асуудлаа шийдвэл хөнгөлөлт өгнө гэж худлаа ярьсаны үр дүнд  олон зуун мянган өрх, хэдэн сая иргэд, хэдэн зуун аж ахуй нэгж хохирлоо. Идэр есийн хүйтний үеэр цахилгаан эрчим хүчний тасалдал удаа дараа гарч, хот даяараа хөлдөхөд хүрэх эрсдэл үүссэн. Гэвч хариуцлагын бодит арга хэмжээг авсангүй" гэж дурдсан байдаг. 

Тэгвэл тэрбээр уг шаардлагын хариугаа авах хүсэлтийг Ерөнхий сайд Г.Занданшатарт нээлттэй хаяглажээ.

Цаашлаад дээрх сайд нарт 30 хоногийн хугацаантай үүрэг даалгавар өгч асуудлыг шийдвэрлэхийг даалгасан нь цаг нөхцөөсөн арга хэмээн шүүмжилсэн байна. Тиймээс асуудлыг улирлын чанартайгаар биш, бодлогын түвшинд, хариуцлагын зарчмаар шийдвэрлэх ёстой гэжээ.