ВИДЕО: Казахстаны инфлүүнсэр Н.Бектурсыныг Монголд авчирч, Төв Азийн жуулчдыг татах бодлогыг Соёлын яам баримталж байна

ВИДЕО: Казахстаны инфлүүнсэр Н.Бектурсыныг Монголд авчирч, Төв Азийн жуулчдыг татах бодлогыг Соёлын яам баримталж байна

Долоон сая гаруй дагагчтай Казахстаны инфлүүнсэр Нурдаулет Бектурсын Монголд иржээ.

Түүнийг Соёлын яамнаас урьж ирүүлсэн байж магадгүй байгаа юм. Учир нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням Казахстаны инфлүүнсэр Нурдаулет Бектурсыныг дагуулан явж, олон төрлийн богино бичлэг, рийл хийж байгаа. Нурдаулет Бектурсын бол олон орноор аялж, контент бүтээдэг, инстаграм хаягуудаараа 7 сая гаруй дагагчтай Казахстаны нөлөө бүхий инфлүүнсэр юм.

Сонирхуулахад, өмнө нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Номин Lil Nas, I Show Speed зэрэг гаднын инфлүүнсэрүүдийг Монголд авч ирж, аялал жуулчлалыг сурталчлах ажлыг хийсэн. Тэгвэл одоогийн сайд Ч.Ундрам магадгүй Төв Азийн жуулчдыг эхлээд татах бодлого баримталж байж магадгүй юм. Учир нь Төв Азийн улс орон болох Казахстаны нөлөө бүхий инфлүүнсэрийг Монголд авч ирж, эх орноо сурталчилж байгаа нь энэ аж. Түүнчлэн Казахстаны инфлүүнсэр Нурдаулет Бектурсыныг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзсан бөгөөд тэрбээр өөрийн цахим хуудастаа Ерөнхий сайдтай шатар тоглож буйгаа бичлэг болгон хуваалцжээ.

ВИДЕО: