Богд хааны ордон музейд нэг өдрийн Цагаан дара эх бурхан бүтээх үйл XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн долоонд уламжлал ёсоор наран мандах цагаас эхлүүллээ.
Шүтээнийг зураач Т.Жамъянсүрэн, “Гурван шүтээн” урлангийн шүтээн урлаач Ч.Батзориг нар урлаж байна. Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамба хутагтын үед сар бүрийн шинийн найманд анхдугаар богд Өндөр гэгээний Занабазарын тигийн дагуу нэгэн өдөрт Цагаан дарь эх бүтээдэг байсан уламжлалтай байжээ. Нягтлан үзвээс бурханч болох лам нар уг уламжлалт зан үйлийн дагууд нар мандахаас наран жаргах хүртэлх хугацаанд Цагаан дара эх шүтээнийг бүтээж байж сая бурханч болдог учиртай байсан хэмээх нь бий.