Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Хордлого бүртгэгдсэн тохиолдол байршлаар авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 48, Чингэлтэй дүүрэгт 27, Сүхбаатар дүүрэгт 23, Хан-Уул дүүрэгт 8, Баянзүрх дүүрэгт 23, Баянгол дүүрэгт 5 бүртгэгдсэн бол алслагдсан дүүрэг болох Налайхад таван тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд болон Төв аймагт угаарын хийн хордлогод 14 иргэн хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг НЭМҮТ-ээс зөвлөлөө.
