LIVE: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэллээ

LIVE: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэллээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг эхэллээ.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, байгаль орчин, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй, зам тээврийн салбар дахь зөвшөөрлүүдийн нөхцөл байдал, хуулийн төсөл дэх зохицуулалтын талаар танилцуулга хийж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

LIVE: