Сүхбаатар аймагт сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Сүхбаатар аймагт сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Жаргалант багийн "Өвөр хөндий" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/. Иргэн А нь /сэтгэцийн эмгэгтэй/ хоёрдугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим хажуу айлаасаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:40 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан хоёрдугаар сарын 23-ны өдрийн 01:55 цагаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:50 цагт сураггүй болсон газраас баруун урд зүгт 8 км-т, “Мухар-Эрэг” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.