Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна.
Тодруулбал, Яармаг, Арцат дахь барилгын дүүргэлт өрлөгийн ажил хийгдэж байгаа бол Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусч, дүүжин тээврийн системийн тохиргооны ажил үргэлжилж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас тросс сүвлэх ажил эхлүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна. Яармаг- Хархорин чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар 18-ыг босгосон бөгөөд нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгасан аж.