Хархорин маргаашаас, Нарантуул лхагва гарагаас ажиллана

Хархорин маргаашаас, Нарантуул лхагва гарагаас ажиллана

Сар шинийн өдрүүдэд зах худалдааны төвүүд харилцан адилгүй амарч, ажилласан. Тэгвэл томоохон захуудын ажиллаж эхлэх хуваарийг танилцуулъя.

Иргэдийн түгээмэл үйлчлүүлдэг “Шонхор” зах энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн бол “Хархорин” худалдааны төв энэ сарын 24-нөөс, “Нарантуул” худалдааны төв болон “Дүнжингарав” худалдааны төв нөгөөдрөөс буюу лхагва гарагаас хэвийн үйл ажиллагаандаа шилжих хуваарьтай байна.