Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгаалжээ. Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, хоёр нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага бүртгэгдсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.