Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс хоёрдугаар сарын 19-ний байдлаарх улаанбурхан өвчний тархалтын мэдээллийг гаргаад байна.
Дээрх өвчний дэгдэлт 365 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 54 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж. Үүнээс 30 нь нийслэлд, 24 нь орон нутагт эмчлүүлж байна. Гэрээр есөн хүн эмчилгээ бичүүлж авчээ. Нийт халдвар авсан тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр буюу 5217 тохиолдол улаанбурхан өвчний халдвар авчээ. Мөн 0-4 хүртэл насныхан халдварлаж өвчилсөн 3437 тохиолдол бүртгэгдсэн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой. Иймээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Тодруулах, лавлах зүйл байвал 100,119, 72224444 дугаарын утсанд хандана.
