Бүх нийтийн их цэвэрлэгээнд 7200 гаруй байгууллага оролцжээ

Бүх нийтийн их цэвэрлэгээнд 7200 гаруй байгууллага оролцжээ

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2026 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн А/02 тоот тушаалаар Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулсан билээ.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд 7177 аж ахуй нэгж, байгууллага болон 89 төрийн байгууллагын 34343 ажилтан, албан хаагч оролцжээ. Их цэвэрлээгийн үеэр 8.3 сая м.кв талбай цэвэрлэж, 2514 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэснийг албаныхан мэдэгдлээ. Түүнчлэн 115 автобусны буудал, 346 хогийн сав, 474 тэмдэг тэмдэглэгээ, 271 сандал, 7005 метр хайс хашлага, нэг хөшөө дурсгалыг тус тус угааж цэвэрлэсэн байна.




Өнөөдөр үхэр өдөр

18 цагийн өмнө