Сар шинийн өдрүүдэд хулгай, залилах, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд зам тээврийн ослын дуудлага 86 хувиар буурчээ

Сар шинийн өдрүүдэд хулгай, залилах, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд зам тээврийн ослын дуудлага 86 хувиар буурчээ

Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэг”-т шилжин ажиллаж байна.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 7719 алба хаагч ажиллаж байгаа аж. Үүнээс явган эргүүлд 2432, авто эргүүлд 940, замын хөдөлгөөний зохицуулалтад 2392 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 30 дэд төвийн 10 гаруй хяналтын камераар иргэдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна.

“Амгалан цагаан сар” ажлын хүрээнд шинийн 1-ний өдрийн 20:00 цагийн байдлаар нийслэлийн 151 уулзвараар нийт 11.4 сая удаа зорчиж, нэг цагт дунджаар 507 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсоныг Замын хөдөлгөөний удирдлагын төв мэдээлэв. Тус өдөр тэг зогсолт үүссэн уулзвар, авто замын тойрог бүртгэгдээгүй байна.

Мөн нийслэлийн хэмжээнд хулгай, залилах, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд зам тээврийн ослын дуудлага ердийн өдрүүдтэй харьцуулахад 86 хувиар буурсныг Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.




Өнөөдөр үхэр өдөр

18 цагийн өмнө