Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагын 7719 алба хаагч ажиллаж байна

Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагын 7719 алба хаагч ажиллаж байна

Сар шинийн баярыг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс “Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэг”-т шилжсэн. 
Баярын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 7719 алба хаагч ажиллаж байгаагаас явган эргүүлд 2432, авто эргүүлд 940, замын хөдөлгөөний зохицуулалтад 2392 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 30 дэд төвийн 10.551 хяналтын камераар иргэдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна.



Өнөөдөр гахай өдөр

11 цагийн өмнө