Маргаашаас цасан болон шороон шуурга шуурч,  эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Маргаашаас цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Маргааш /2026.02.20/ баруун, төвийн аймгуудын нутгаар, нөгөөдөр /2026.02.21/ төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхаарууллаа. 

ЦУОШГ-ын мэдээлснээр, өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -16-21, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -7-12, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13, Говь-Алтайн нуруу, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2-3 градус хүйтэн байх юм.

Улаанбаатар хот орчмоор үүлшиж, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, 0-2 градус дулаан өдөр болно.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшиж, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, 0-2 градус дулаан байх ажээ.

 




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө