Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар хурандаа Ц.Мягмардорж, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар, бригадын генерал Д.Мөнгөнжин, Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд даргаар хурандаа О.Азхүү нарыг тус тус томилжээ. Хил хамгаалах ерөнхий газрын даргаар Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн ажиллаж байна.