Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын дарга А.Баяр сар шинийн баярын өдрүүдэд улсын сургууль, цэцэрлэгүүдийн хашааг түр хугацаанд нээлттэй болгож, автомашины зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх санал гаргалаа.
Уг саналыг улсын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.Түүнчлэн НИТХ-ын дарга А.Баяр аж ахуй нэгж, айл өрх бүрийг хашаагаа нээж, тухайн гудамж, ойр орчимдоо түгжрэлгүй шинэлэхийг уриаллаа. Учир нь сар шинийн өдрүүдэд хотхон, хороолол бүрийн гадаах хаалт чиптэй тул шинэлэхээр яваа зочид зогсоол олдохгүй, түгжрэл үүсдэг. Гэр хороолол, хотын захыг чиглэсэн золголтыг дагаад замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг бөгөөд зочид тухайн айлынхаа хашааны гадаа машинаа тавих нь ялангуяа нарийн гудамжтай газар түгжрэл үүсэх нөхцөл бүрддэг. Иймд дээрх уриалгыг гаргалаа.
Мөн сар шинийн баярыг угтан зах худалдааны төвүүдийг чиглэсэн түгжрэлийг бууруулахад тодорхой зохицуулалтыг цаг алдалгүй хийсээр байна. НИТХ-ын дарга А.Баярын гаргасан уриалгыг аж ахуй нэгжүүд дэмжиж уртасгасан цагаар ажиллаж байна. Түүнчлэн сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвийн ачаалал нэмэгдэж, зогсоол хүрэлцэхгүй, ойр орчимд түгжрэл үүсэж байгаа учир зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд мөн аж ахуй нэгжүүдтэй хамтран дараах байршилд зогсоол нэмэгдүүлж, нээгээд байна.
Урт цагааны тохижилтын ажил дуусаж ирэх сард нээх төлөвлөгөөтэй байсан хэдий ч "Бөмбөгөр", "Алтжин" худалдааны төвийн зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, тухайн орчим дахь түгжрэлийг бууруулах хүрээнд ийнхүү нээгээд байна.
- Сүнжин гранд
- Урт цагааны зогсоол
- Тэнгэр плаза (Тэсо)
- 3,4 хороолол (13 сургууль)
- Чингис зочид буудал (урд зогсоол)