"Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна" гэлээ

"Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна" гэлээ

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулах талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө.

Тус төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох хэлэлцээний явцад Захиргааны хэргийн шүүхэд өөр талаас маргаан үүсгэсэн нь өмнөх түншлэлийн гэрээг байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Тухайлбал, үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд хүндрэл, саад учруулах, төслийн хэрэгжилтийг төлөвлөгөөний дагуу тогтвортой явуулах боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал үүссэн. Иймээс түншлэлийн гэрээ байгуулсан хувийн хэвшлийн түншлэгч нь гэрээнээс гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэрээг цуцлах санал ирүүлсэн. Уг саналыг хүлээн авч, талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр түншлэлийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох журмын дагуу тус төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг дахин нээлттэй зарлахаар бэлтгэж байгааг хэллээ.