Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулсан шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгджээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулсан шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгджээ

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ өнгөрсөн сарын 30-ны өдөр /2026.01.30/ хуралдаж, Засаг дарга Н.Лхагвадоржид хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, 41 төлөөлөгчийн 40 нь буюу олонх нь дэмжсэнээр огцруулсан. Тодруулбал, санал хураалт явуулахад МАН-5, АН-18, Хүн намын 1 төлөөлөгч нийт 24 төлөөлөгч Н.Лхагвадоржийг огцруулах саналыг дэмжсэн байдаг. 

2024 сонгуулийн дүнгээр МАН 21, АН 19, ХҮН намаас 1 суудал авсан авч, олонхийн бүлэг МАН-аас А.Дашбатын нэрийг Засаг даргад дэвшүүлсэн бол Н.Лхагвадорж заалнаас нэрээ дэвшүүлэн ялалт байгуулсан. Тухайн үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Н.Лхагвадоржийг батламжилснаар Засаг даргын албаа албан ёсоор эхлүүлсэн. Харин энэ удаа түүнийг сумдын Засаг дарга нарыг хууль зөрчиж огцруулсан зэрэг асуудлаас үүдэн огцруулсн юм. ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн ч хүлээн аваагүй байна.