УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Гурван тэс сумын малчин А.Шинэ-Оргилын Улсын аварга малчны шагналыг "Цагаан сарын дараа өгнө" хэмээн хав дарсан гэв

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Гурван тэс сумын малчин А.Шинэ-Оргилын Улсын аварга малчны шагналыг "Цагаан сарын дараа өгнө" хэмээн хав дарсан гэв

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин А.Шинэ-Оргил Улсын аварга малчнаар тодорсон ч, шагнал нь замын дундаас алга болсон тухай нэгэн иргэн өөрийн цахим хуудаст мэдээлжээ. 

Сураг тавихад түүний шагналыг Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан авч, "Цагаан сарын дараа өгнө" хэмээн мэдэгдсэн байж болзошгүй аж. Улсын аварга малчин өрхийн шагналыг сар шинийн баярын өмнө малчны хотонд очиж гардуулдаг уламжлал тогтоод удаж байна. Шагналаа гардан авсан малчид Цагаан сараар  ах дүүс, нутаг усныхантайгаа баяраа хуваалцаж, амжилтаа тэмдэглэдэг тогтсон жишигтэй.Гэвч энэ жилийн сар шинийн баяраар Гурвантэс сум аварга малчинтай ч, шагналын тэмдгийг нь албан ёсоор гардуулж амжилгүй баярлах нөхцөл үүссэн нь энэ аж. 

Энэ талаар зарим иргэд Засгийн газраас олгодог шагналыг УИХ-ын гишүүд тарааж, тойрогтоо ажиллаж байна гэх нэрийдлээр тал тал тийш давхицгаадаг явдалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас олгодог Улсын аварга малчин өрх шагналыг Засгийн газрын нэгж болох сум, орон нутгийн засаг дарга нар нь гардуулах саналыг дэвшүүлжээ.