“Хөвсгөл” далайд хар хил рүү цөмөрсөн автомашиныг татан гаргаж, зорчигчдыг эрүүл мэндийн байгууллагат хүлээлгэн өгчээ

“Хөвсгөл” далайд хар хил рүү цөмөрсөн автомашиныг татан гаргаж, зорчигчдыг эрүүл мэндийн байгууллагат хүлээлгэн өгчээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд “Хөвсгөл” далайн мөсөн дээгүүр явсан суудлын автомашин 2026.02.11 өдрийн 21:30 цагийн орчим хар хил рүү баруун талын дугуй хэсгээрээ орсон, зорчигчид нь автомашинаасаа эсэн мэнд гарсан дуудлага аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 22:05 цагт иржээ.

Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчтд очиж, тус автомашинд зорчиж явсан дөрвөн хүнийг тээвэрлэн мөн өдрийн 01:20 цагт Хатгал тосгоны Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн бөгөөд иргэдийн биеийн байдал хэвийн байна. Харин ''Уаз-3962'' загварын суудлын автомашин баруун талын урд болон хойд дугуй хэсгээрээ хар хил рүү орж хазайсан байсныг татан гаргалаа. Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүлийн зузаан харилцан адилгүй, нимгэн хөлдсөн байгаа учир иргэд, аялагчид, малчид, тээвэрчид та бүхнийг мөсөн дээгүүр явган болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг урьдчилан сэрэмжлүүлж байна.