Э.Батшугар: Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимжуулна

Э.Батшугар: Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимжуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Монгол Улсын хэмжээнд төрийн үйлчилгээг тоолох ажлыг амжилттай хэрэгжүүлсэн талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрээр “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас нийт төрийн үйлчилгээнд тооллого явуулсан. Энэ тооллогоор нийт төрийн үйлчилгээний хэдэн хувийг цахимжуулсан гэдгийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор олон нийтэд нээлттэй services.khurdan.gov.mn цахим системийг ашиглалтад орууллаа. Монгол Улсын хэмжээнд 1392 төрийн байгууллага 3189 үйлчилгээг олгодог. Нийт төрийн үйлчилгээний 2277 үйлчилгээ буюу 77 хувь нь цахимжсан байна. Нэн яаралтай цахимжуулаагүй 822 үйлчилгээ байна. Бид цаашид нийт төрийн үйлчилгээний 90 хувийг цахимжуулах зорилго тавьсан бөгөөд 822 үйлчилгээгээ үе шаттайгаар цахимд шилжүүлнэ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй гэсэн байдаг. Энэ хуулийн дагуу үйлчилгээнүүдээ үе шаттайгаар цахимжуулснаар төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс нэхэхгүй болно. Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан ашигт малтмалын үр ашгийн 60 хувийг ард иргэддээ олгох заалтыг бодит ажил болгохоор ажиллаж буй. Энэ мэдээлэл И-Монголиа-д орно. Мөн И-Монголиа ажлын байрны цэстэй болсон. Иргэнд тохирсон ажлын байрыг санал болгоно” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: