Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 29 нь 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлсэн байна.
2024 оны санхүүгийн тайлангаа Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Монгол консерватив нам, Монголын хүний төлөө нам, нийт есөн нам ирүүлээгүй. 2025 оны санхүүгийн тайлангаа Эх орончдын нэгдсэн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, нийт найман нам ирүүлээгүй байна. Улмаар
Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам 2024, 2025 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна.
Иймд, Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан намыг идэвхгүйд тооцуулах талаарх мэдээллийг Хорооны хуралдаанд танилцуулж, Улсын дээд шүүхэд хүргүүлэх талаар СЕХ-ноос мэдээллээ.