Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгджээ

Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгджээ

 

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Морин зогсоолыг шинээр нээлээ.

Тус зогсоолд Ч:67 “Морингийн даваа - Нисэх" чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох юм. Дээрх замналын өөрчлөлтийг маргааш буюу энэ сарын 11-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.