Энэ оны нэгдүгээр сарын байдлаар онцгой байдлын алба хаагчид 166 иргэний амь насыг авран хамгаалжээ

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар онцгой байдлын алба хаагчид 166 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын байдлаар 410 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 166 хүний амь нас, 48.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 352 нь гал түймэр, 47 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол /зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах, мөс цөмрөх/, ес нь геологийн гаралтай аюулт үзэгдэл,  хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.