“Түмэн тэмээний баяр 2025” 26 дахь жилдээ энэ сарын 1-3-ны өдрүүдэд Даланзадгад суманд амжилттай болж өндөрлөлөө.
"Түмэн тэмээний баяр 2026"-аар торомны дуудлага худалдаанд Монгол Улсын алдарт уяач, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тэмээчин Н.Мэндбаярын хөх тором 30 сая төгрөгөөр зарагдсан байна. Монгол Улсын алдарт уяач Н.Мэндбаяр “Би 30 гаруй жилийн хугацаанд тэмээ уяж, сойж, уралдуулж явна. Энэ жилийн тэмээний баяр сайхан болж өнгөрлөө. Тэмээний дуудлага худалдаагаар тормоо 30 сая төгрөг хүргэсэндээ баяртай байна. Тэмээний дундаж үнэ 5-10 сая төгрөгийн үнэтэй байдаг. Энэ 30 сая төгрөг бол түүхэн дээд үнэ байх гэж бодож байна” гэжээ.