Өнгөрсөн хоногт автомашин шатсан хоёр дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Өнгөрсөн хоногт автомашин шатсан хоёр дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Өнгөрсөн хоногт автомашин шатсан хоёр тохиолдол ОБЕГ-т бүртгэгджээ.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 08-ны өдрийн 10:02 цагт холбогдох байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн  “Subaru Impreza” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраажээ.  Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөөдрийн (02.09) 05:31 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-н “Subaru Forester” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.