Ж.Батзандангийн орны Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчийг томилоогүй байна

Ж.Батзандангийн орны Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчийг томилоогүй байна

Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Батзанданг 2025 оны төгсгөлд чөлөөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Ж.Батзанданг стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг удаашруулсан, ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндсээр албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Түүнийг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий Сайд, Лу.Гантөмөрийг Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байх үед буюу 2025.02.06-ны өдөр томилсон байдаг. Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч нь өндөр цалинтай, өөрийн ажлын албатай томоохон албан тушаал байсан бөгөөд уг албыг буулгахгүй мөн Ж.Батзандангийн оронд өөр хүнийг удахгүй томилно гэх мэдээлэл байсан ч одоогоор орны томилгоог хийгээгүй байна. 

Энэ талаар албаныхнаас тодруулахад, тун удахгүй өөр хүнийг томилохоор ажиллаж байна гэлээ.