Миланы өвлийн олимпийн шоунд оролцсон хамгийн загварлаг хувцастай багуудын нэгээр Монгол улсыг нэрлэжээ

Миланы өвлийн олимпийн шоунд оролцсон хамгийн загварлаг хувцастай багуудын нэгээр Монгол улсыг нэрлэжээ

“Милан-кортина” 2026 өвлийн олимпийн наадам эхлэхээс хоёр хоногийн өмнө Олон улсын олимпын хороо, Зохион байгуулах хорооноос хамтран наадмын нээлтэд өмсөх урьдчилсан сонгон шалгаруулалтад тэнцсэн 17 улсын баг тамирчдын хувцсыг танилцуулах ёслолын шоуг хийлээ. Энэхүү арга хэмжээ түүхэнд анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог байв.

Дэлхийн загварын нийслэл болох Миланд зохион байгуулагдсан тус шоунд Саудын араб, Австри, Бразил, Канад, Чили, Колумби, Хорват, Финланд, Франц, Их британи, Мексик, Испани, Өмнөд африк, Швейцарь, Швед, Итали болон Монгол улсын багуудын хувцас багтжээ. Эдгээрээс мэргэжилтнүүдийн нэрлэсэн хамгийн загварлаг хувцсаар Монгол, АНУ, Канад улсын хувцас багтсан байна. Тэгвэл өвлийн олимпын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох гүйлтийн цанын тамирчин ОУХМ Э.Ариунтунгалаг, уулын цанын тамирчин ОУХМ А.Ариунбат нар загварын тайзан дээр алхаж, Монголын багийн хувцсыг дэлхий нийтэд танилцуулжээ. Сонирхуулахад, Монголын багийн хувцсыг үндэсний брэнд “Гоёл кашмер” бүтээсэн бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, болон Монголын үндэсний олимпын хороо хамтран ажилласан байна. 

М.Дэлэг