Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрахыг Eаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тэгвэл 2026 оны хоёрдугаар сарын 06-15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр энэ сарын 08-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Харин агаарын температур ихэнх хугацаанд хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -21...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -2...-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. Мөн Улаанбаатар хот орчмоор 13-нд ялимгүй цас орох бол хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор -26...-31 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.