Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн хэрэгцээ шаардлагыг ашиглан гадаад улсаас хуурамч шошго, брэндийн архийг хуурамчаар үйлдвэрлэсэн, хүний эрүүл мэндэд хортой байж болзошгүй архи, согтууруулах ундааг хямд үнээр санал болгож, цахим орчинд зар мэдээлэл байршуулан гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр гар дээрээс архи согтууруулах ундааг худалдан борлуулсан" гэх 666 зөрчилд 663 иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ тооцож, хуурамч архи согтууруулах ундааг хураан авч, устгасан. Энэ төрлийн зөрчилд торгох шийтгэл оногдуулахаас гадна хуульд заасны дагуу зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах хуулийн зохицуулалттай байдаг.

Иймд иргэд Та бүхэн цахим орчинд байршуулсан хямд үнэ бүхий, гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундаа худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас сэргийлнэ үү.