Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум Оргих багийн "Жаргалантын-Ам" гэдэг газар энэ сарын 07-ны өдрийн 17:00 цагийн орчим малчин "Б" нь хонио хариулж яваад төөрч, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 01.08-ны өдрийн 16:50 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангийн нийт 31 хүн, 7 автомашин, 14 морьтойгоор 01.11-ний өдрийн 08:00 цагаас эхлэн малчин Б /56 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, Цагааннуур сумын Оргих багийн “Жаргалантын-Ам” гэдэг газраас хойд зүгт 4 км зайд “Жаргалант-Уулын энгэр” гэдэг газраас 01.11-ний өдрийн 12:25 цагт эсэн мэнд олж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ