Төрийн банк: Банк, санхүүгийн салбарт анх удаа ISO45001:2018 стандартыг нэвтрүүллээ

Төрийн банк: Банк, санхүүгийн салбарт анх удаа ISO45001:2018 стандартыг нэвтрүүллээ

Төрийн банк нь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO45001:2018 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, сертификатаа гардан авлаа. Энэ нь ISO45001:2018  стандартыг банк санхүүгийн салбарт анх удаа нэвтрүүлж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд  ажилтны аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулах томоохон алхам боллоо.

Стандартын хэрэгжилтийг Франц улсад бүртгэлтэй эрх бүхий байгууллага Afnor Groupe болон Үндэсний итгэмжлэлийн төвд итгэмжлэгдсэн “Мон Сертф” ХХК давхар баталгаажуулсан нь онцлог юм. Сертификат гардуулах арга хэмжээнд “Төрийн банк” ХК-ийг төлөөлж Эрсдэл, санхүү хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч Х.Лхагвасүрэн, “Мон Сертф” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Энхтөгс болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.

Олон улсын ISO45001:2018 стандартыг нэвтрүүлснээр банк нь ажлын байрны эрсдэлийг бууруулах, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтнуудын аюулгүй ажиллах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрүүл аюулгүй ажлын орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой банкны тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Итгэл төгс-Ногоон ирээдүй