Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь төрийн үйлдвэрлэсэн түлш угаартуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрч сурагчдад угаарын хийгээс хамгаалах сургалтыг орж байна

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь төрийн үйлдвэрлэсэн түлш угаартуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрч сурагчдад угаарын хийгээс хамгаалах сургалтыг орж байна

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба ДЭМБ-ын дэмжлэгээр ЭМЯ, НЭМГ, Монголын Хүүхдийн ордонтой хамтран нийслэлийн есөн дүүргийн  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж эхэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. 

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог 2024 оны арванхоёрдугаар сард байгуулж, Ерөнхий сайд ахалж ажиллахаар болсон. Тус хороо нь Улаанбаатар хотын утаа, тоосжилт зэрэг агаарын бохирдолтой төрийн бодлогоор тэмцэх гол үүрэгтэй. Гэтэл энэ хороо нь төрийн үйлдвэрлэж зардаг түлш нь хүн угаартуулдаг учир урьдчилан сэргийлэх ёстой гэсэн сургалтыг өнөөдөр зохион байгуулж буй нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, төр өөрийнхөө хийсэн түлшийг угаартуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрч түүнээсээ сэргийлэх аргыг зааж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлж буйгаар 2025 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 110 хүн угаарын хийн хордлогын улмаас нас барсан байна.